ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нэмэгдсэн: 2018-04-27 10:54:14

ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан дүүргийн хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг өрнүүлдэг уламжлалтай.

Энэ хүрээнд олон ажлууд зохиогдож байгаагийн нэг нь өнөөдөр боллоо. Тодруулбал дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн суралцагчдын дунд “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт илтгэлийн уралдаан байв.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг уралдаанд 2 сургуулийн 20 суралцагч оролцсон байна.

Улмаар дараагийн шатанд 5 суралцагч шалгарч, өнөөдөр илтгэлээ тавьж, өрсөлдсөн байна. Ингэснээр 1-р байрт Их Засаг МСҮТ-ийн нарийн бичиг, албан хэрэг хөтлөгчийн 102-р бүлгийн суралцагч Б.Отгон-Эрдэнэ, 2-р байрт Их Засаг МСҮТ-ийн үсчиний 203-р бүлгийн суралцагч Ц.Энхзул, 3-р байрт мөн л тус МСҮТ-ийн хэвлэлийн график дизайны 101-р бүлгийн суралцагч А.Цолмон шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болжээ.

Түүнчлэн уг сарын аяны хүрээнд өмнө нь дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт гар зургийн уралдаан, мөн хүнс, хөнгөн үйлдвэр эрхлэгчдийн дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн туршлага солилцох уулзалт зохион байгуулсан байна.






Төрийн байгууллагуудын мэдээлэл