“Автомашингүй өдөр”-өөр Сонгинохайрханчууд дүүргээ сурталчиллаа

Нэмэгдсэн: 2019-05-21 09:39:44

“Автомашингүй өдөр”-өөр Сонгинохайрханчууд дүүргээ сурталчиллаа

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар захирамжийн хүрээндСонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хамт “Автомашингүй өдөр-2019” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллийг оролцуулж, тэдний бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон иргэдэд эрүүл зөв хооллолтын талаар мэдээлэл өглөө.

Мөн “Жаргалант” тосгоны Соёлын ордны уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ бэлэг барилаа. Тус соёлын ордны дэргэдэх “Донж” хамтлагийн сурагчид, МУСТА Баатардоржийн дэглэлт “Хүлгийн айзам” болон МУСТА Мөнгөнцэцэгийн дэглэлт “Домог” бүжгээр хүрэлцэн ирсэн иргэдэд урлагийн тоглолт үзүүлсэн юм.

СУИС-ийн харъяа “Бадмаараг” дунд сургуулийн сурагчдын хамт сайн үйлсийн аян өрнүүлж, хүрэлцэн ирсэн бага насны хүүхдүүдийн дунд чөлөөт бүжгийн тэмцээн зохион байгуулж, түрүүлсэн 3 байрны хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.


Төрийн байгууллагуудын мэдээлэл