Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн 2-р зөвлөгөөнийг зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2019-05-21 09:40:53

Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн 2-р зөвлөгөөнийг зохион байгууллаа

Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бодит орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засагт эзлэх байр суурийг нь бэхжүүлэх, зах зээлд өрсөлдөхүйц бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаа үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн 2-р зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс зохион байгуулсан бөгөөд Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтсийнхэн хамтран оролцож, салбарын хууль, журмын хэрэгжилт, шинээр мөрдөгдөж байгаа хуулийн заалтуудын талаар танилцуулга хийлээ. Зөвлөгөөнд 32 хорооны 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.


Төрийн байгууллагуудын мэдээлэл