“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Хотын аяллын автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ

Нэмэгдсэн: 2019-02-15 07:24:34

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Хотын аяллын автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ

Энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулагдах “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын автобусаар иргэдэд үйлчилнэ.

Хотын аяллын автобус энэ Бямба, Ням гарагуудад жанжин Д.Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад,  “Скай резорт” цогцолбороос жанжин Д.Сүхбаатарын талбай луу 12:00, 14:00, 16:00, 19:30 цагуудад иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас та бүхнийг амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл