Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа

Нэмэгдсэн: 2019-02-15 09:40:48

Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад  хамрагдлаа

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэх, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-ыг баталж нийт 181 зүйлийн бүтээгдэхүүн, 16 нэр төрлийн үйлчилгээг тохирлын баталгаанд заавал хамруулахаар тусгасан. 

Дээрх 16 нэр төрлийн үйлчилгээнд багтсан хүнсний худалдаа, нийтийн хоолны газрууд, үсчин, гоёлын гоо засал, халуун ус, саун, хими цэвэрлэгээ зэрэг ахуйн үйлчилгээний газруудыг тохирлын баталгаанд хамруулахад шаардлагатай мэргэшсэн шинжээч бэлтгэх, эрх олгох сургалтыг 2019.02.13-2019.02.15-ны хооронд Стандарт, хэмжил зүйн газраас зохион байгуулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн салбар хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл