Багануур дүүрэгт төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

Нэмэгдсэн: 2019-04-19 08:28:50

Багануур дүүрэгт төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан байна.

Өдөрлөгт Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Монголын Хуульчдын холбоо, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг байгууллагууд хамтран оролцсон аж. 

Өдөрлөгийн үеэр иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөс гадна эрх зүй, эрүүл ахуйн боловсролтой холбоотой сургалт, мэдлэг сорьсон тэмцээн зохион байгуулсан бөгөөд нийт 500 гаруй иргэд, ерөнхий боловсролын сурагчид хамрагдав гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл