Увс нутгийн баяр наадам дэлгэр сайхан боллоо

Нэмэгдсэн: 2014-07-15 18:34:54

 

Монголын тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93, Увс аймаг байгуулагдсаны 89, Далай Хан Түмэндэлгэржав мэндэлсний 140 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан боллоо.

Үндэсний их баяр наадмыг нээж Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн нар наадамчин олондоо мэндчилгээ өргөн дэвшүүлж, арга хэмжээг нээснээ тунхаглан зарласан юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр монголын үндэсний ёс заншил, түүхийг харуулсан бүжиг, дээр үеийн бөхчүүдийг харуулсан үзүүлбэрүүд сонирхол татаж байлаа. Мөн урлагийн хөтөлбөрүүд үзэгч олондоо өргөн барьж, үндэсний сурын харваа, шагайн харваа, хүчит 256 бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, гүйлт, шатрын тэмцээн, элсний гар бөмбөгийн тэмцээн, “Улаангомын үдэш” шоу цэнгүүн зэрэг арга хэмжээг зохион байгууллаа. Төрийн дээд одон медаль, аймгийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулж, тэмцээн уралдаанд оролцсон баг тамирчдад шагнал гардуулав. Дэнж хотойтол нааддаг дэлгэр Монголын их баяр цэнгэл наадмаар Увсын ард иргэд маань дэлгэр сайхан наадлаа.

П.Дариймаа

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл