Олон улсын Хүүхдийн чиглэлээрх байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нэмэгдсэн: 2015-10-27

Олон улсын Хүүхдийн чиглэлээрх байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Дэлхийн зөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винс Эдвардс,  Хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч Мицүаки Тоёода нарыг хүлээн авч уулзлаа.
   Уулзалтаар Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхэд хамгааллын тухай шинээр боловсруулж Улсын Их Хуралд өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан харилцан санал солилцов.
  Мөн хүүхдийн чиглэлээрх Олон Улсын байгууллагууд дээрх хуулийн төслүүдэд  зайлшгүй тусгах шаардлагатай асуудлыг олон улсын сайн туршлагад нийцүүлэн боловсруулсан саналыг ХАХНХ-ын сайдад гардуулж өглөө.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл