ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
“Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланг гардууллаа
“Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланг гардууллаа

Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлаг(ОУСЭХА), Монгол Улсын Эрчим хүчний яамнаас хамтран боловсруулсан “Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланг хүлээн авах ёслол 2016 оны гуравдугаар сарын 17-нд Гадаад хэргийн яаманд боллоо.

Ёслолыг нээж Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ “Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээг боловруулах ажлын хүрээнд ОУСЭХ-аас ЭХЯ-тай хамтран манай орны сэргээгдэх эрчим хүчний хөгжил ямар түвшинд байгаа, хөгжлийн бодлого, боловсон хүчний чадавхи болон техникийн бааз суурь нь ямар түшинд байгаа талаар уулзалт семинар, дугуй ширээний ярилцлагыг хэд хэдэн удаа зохион байгуулж, зохих үнэлэлт дүгнэлт өгч,сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжоо ашиглан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд учирч буй хүндрэлтэй асуудлыг тодорхойлж түүнийг хэрхэн арилгах талаар нухацтай судалгаа хийж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хамтран боловсрууллаа. “Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ” гэсэн энэхүү хамтарсан судалгааны үр дүн нь манай улс сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөц боломжоо ашиглан эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлэх ямар их нөөц боломж байгааг тодорхойлсон бодлогын маш чухал баримт бичиг юм” гээд “МонголУлсынИхХурлаас 2015 онд “Төрөөсэрчимхүчнийталаарбаримтлахбодлого”, “Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”, “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”-уудыг баталж, нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх томоохон зорилтыг дэвшүүллээ. Эдгээр бодлогын баримт бичгийг батласан нь эрчимхүчнийсалбартсэргээгдэх эрчим хүчний хэрэглээг эрс нэмэгдүүлэх, төр, хувийнхэвшлийнхамтынажиллагаагхөгжүүлэх, эрх зүйн таатай орчин бүрдүүлсэн юм. Ойрын жилүүдэд манай улсын хойд хэсэгт томоохон Усан цахилгаан станц барьж байгуулах, нар салхины нөөц ихтэй өмнөд болон зүүн өмнөт хэсэгт салхин парк, томоохон хүчин чадалтай нарны станцуудыг барих томоохон төслүүдийг хэрэгжүүлэх талаар хувийн сектор, гадаад дотоодын компаниуд эрчимтэй ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, эрчим хүчний хэмнэлт үр ашгийг дээшлүүлэх, байгальорчиндсөрөгнөлөөбагатайсэргээгдэхэрчимхүчнийтехнологийгилүү түлхүү ашиглах, хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн чиг хандлагыг дэмжин ажиллахад “Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ” судалгааны тайлан чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна”гэв.  

Монгол Улсын арвин их сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар эрчим хүчний тусгаар тогтнолыг хангаж, агаарын бохирдлыг эрс бууруулж, дэлхий нийтийн өмнө хүлээсэн Монгол Улсын хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах үүргээ биелүүлэхээс гадна эрчим хүчний экспортыг бий болгох боломж бүрдэх юм. Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг (IRENA) –аас Монгол улсын Эрчим хүчний яамтай хамтран бэлтгэсэн Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээний тайланд дурдсанаар Монгол Улсын нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан жилд 15,000 террават*цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой байна.

Монгол Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төвийн тооцоолсноор Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават (ТВт)бөгөөд энэ нь дотоодын эрчим хүчний нөөцийг бүрэн хангаад зогсохгүй асар их эрчим хүчний экспорт бий болгох боломжтой юм.Ойрын арван жил бол Монгол улсын говь нутгийн нар, салхины асар нөөцийг ашиглаж эхлэх хугацаа болох юм.

Олон улсны сэргээгдэх эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал З.Амин хэлэхдээ “Монгол Улс нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтэй тууштай тэмцэж ногоон хөгжлийг бий болгохоор хатуу зогсож байгаа улс юм. Монгол улсын хүн ард, эдийн засаг нар, салхи, ус гэх мэт сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцийг ашигласнаар тогтвортой хөгжлийн үр шимийг хүртэх бүрэн боломжтой юм”гэв.

Өнөөдөр Монгол Улсын нийт эрчим хүчний 7 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэж байна.Монгол Улсын Их Хурал сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэхэд чиглэгдсэн Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг батлан гаргаад байна.

Дашрамд дурдахад Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг IRENA нь дэлхийн 145 (144  бие даасан улс болон Европын холбоо) улсыг нэгтгэсэн сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа мэдээлэл солилцоход чиглэгдсэн олон улсын байгууллага юм. Түүнээс гадна дэлхийн 31 улс идэвхтэйгээр хамтран ажилладаг. IRENA нь бүх төрлийн сэргээгдэх эрчим хүч түүний дотор био эрчим хүч, геотермийн эрчим хүч, усны эрчим хүч, далайн эрчим хүч, нар, салхины эрчмийг ашиглан тогтвортой хөгжлийг бий болгож эрчим хүчний хүртээмж, эрчим хүчний аюулгүй байдал, нүүрсхүчлийн агууламж багатай эдийн засгийн хөгжил, дэвшлийг дэмждэг байгууллага юм.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ