ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт бүтээл гаргасан зарим хүнийг төрийн дээд шагнал одон, медалиар шагнасныг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт гардуулж баяр хүргэлээ.

“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор ЭХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Бат-Эрдэнэ, “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэсгийн ахлагч Б.Төрсайхан нарыг,

“Алтангадас” одонгоор ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга С.Цэрэнжамц, Эрчим хүчний хөгжлийн төвийн дэд захирал Э.Мөндөр, Эрчим хүчний зохицуулах хорооны хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ж.Отгонжаргал, “УБЦТС” ТӨХК-ний Хан-уул Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэсгийн ахлагч Д.Алимаа, “ДЦС-3” ТӨХК-ийн цахилгаан цехийн дарга П.Мөнхбаяр, “УБДС” ТӨХК–ний дулааны үйлчилгээний I салбарын хэсгийн инженер Д.Баярсайхан, “УБДС” ТӨХК дулааны үйлчилгээний II салбарын дарга Л.Амарбат нарыг,

“Хөдөлмөрийн хүндэт ” медалиар ЭХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав, ЭХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга П.Жаргалсайхан, ЭХЯ-ны Ерөнхий ня-бо П.Энхцэлмэг, Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Х.Эрдэнэчулуун, “ УБДС” ТӨХК-ний Үйлчлэгч Б.Мөнхцоож, “УБДС” ТӨХК –ний Сүлжээний насосны ээлжийн машинч З.Эрдэнэчимэг нарыг тус тус шагнажээ.

 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ