МТШХХГ-ААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СУМДАД ӨНДӨР ХУРДНЫ ӨРГӨН ЗУРВАСЫН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН НЭЭЛТ ДАРХАН ХОТОД БОЛЛОО

Нэмэгдсэн: 2013-06-07

МТШХХГ-ААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СУМДАД ӨНДӨР ХУРДНЫ ӨРГӨН ЗУРВАСЫН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН НЭЭЛТ ДАРХАН ХОТОД БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Аймгийн төвүүдэд утасгүй интернетийн чөлөөт бүс байгуулах” төслийг хэрэгжүүлэх ажлын нээлт өнөөдөр Дархан-Уул аймгийн “Дархан 50” цогцолборт боллоо. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МШТХХГ-ын дарга Ц.Жадамбаа, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат болон албаны хүмүүс оролцсон юм. Энэ өдөр Сэлэнгэ, Булган, Архангай, Сүхбаатар зэрэг 9 аймгийн төвд утасгүй интернетийн бүсийг байгуулж, дээрх аймгуудтай шууд холбогдсон юм. “Дархан 50” цогцолборын wi fi нь 500 метрийн радиуст нэгэн зэрэг 100 хүн холбогдох боломжтой. 5 минутын дараагаар 101 дэх хүн холбогдохоор дэвшилтэт технологийг ашигласан гэдгийг МШТХХГ-ын дарга Ц.Жадамбаа онцоллоо. Төслийн хүрээнд 6 дугаар сардаа багтаан 21 аймгийн төвийг үнэгүй, утасгүй интернетийн бүстэй болгох зорилт тавин ажиллаж байгаагаа ч дуулгасан.

Мөн "Сумдад өндөр хурдны, өргөн зурвасын түгээх сүлжээ байгуулах" төсөл 2014 он хүртэлх хугацаанд хэрэгжих бөгөөд интернетгүй 250 сум, сууринг шилэн кабелийн болон тоон релейны дамжуулах сүлжээг ашиглан интернеттэй болгох юм. Энэ онд 52 сумыг интернетэд холбоор ажиллаж байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл