СХЗГ-ЫН ДАРГА Г.ГАНТӨМӨРИЙГ ГҮТГЭСЭН БАЙНА ГЭЖ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭВ

Нэмэгдсэн: 2018-12-17

СХЗГ-ЫН ДАРГА Г.ГАНТӨМӨРИЙГ ГҮТГЭСЭН БАЙНА ГЭЖ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭВ

      Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа, нэр бүхий албан хаагчдын нэр хүндийг гутааж бүдүүлгээр дайрч, доромжилсон хуурамч мэдээллүүд сонин хэвлэл болон цахим орчинд үргэлжилснийг уншигчид санаж буй.

      Уг асуудлаар тус газрын дарга Г.Гантөмөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Тэрээр байгууллагынхаа болон өөрийн нэр төрийг сэргээлгэхээр шүүхэд хандсаныг 2018 оны 12-р сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.

       “Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн гомдлыг хэлэлцэж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна” хэмээн шүүх тогтоосон байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Ньюс ХХК-д хуурамч мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээрээ няцаалт хийж уучлалт гуйхыг даалгасан тогтоол гаргажээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл