Г.ДАМЧИЙ "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ" БОЛЛОО

Нэмэгдсэн: 2019-01-29

Г.ДАМЧИЙ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ Г.ДАМЧИЙ нь эхнэр М.Аюуш болон үр хүүхдийн хамтаар Цогтцэций болон Номгон сумын нутагт төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал, чацаргана, хайлаас, улиас зэргийг тариалж, уул уурхайн компанид хүнсний ногоо болон чацаргана нийлүүлж байна. Жилд дунджаар 10 тонн ургац хураадаг төдийгүй газар тариалан эрхлэхэд залуусыг сургаж байна.

Нийт 8 га талбайд тариалалт хийдэг бөгөөд элсний нүүдэл, шар шороон шуурганаас тариалангийн талбайн хөрсийг хамгаалахын тулд хайлаас, улиас, сухай, жигд гэх хамгаалалтын болон гоёлын нийт 3387 ширхэг мод тарьж ургуулжээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл