АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2019-02-02

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 Арвандолдугаар жарны “Урвуулагч" хэмээх шаргачин гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж байгаад гавьяаны амралтаа эдэлж буй ахмадуудаа Агентлагийн удирдлага 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  Энэ үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва 2018 онд хийж гүйцэтгэсэн ажил болон 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаараа танилцуулж, ахмад ажилтнуудынхаа санал, бодлыг сонслоо.  Мөн ахмад ажилтан Д.Лхагвасүрэн, Д.Гантөмөр, Б.Оюунцэцэг, н.Хүрэнбаатар, Ц.Цэгмид, У.Батсуурь нарт сар шинийн бэлэг гардуулан өгч ирж буй шарагчин гахай жилдээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл