ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН “УЛААНБААТАРЫН УУЛЗАЛТ” ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ 6 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Нэмэгдсэн: 2019-05-21

 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь байгуулагдсан цагаасаа хойш олон улсын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, туршлага хуваалцах ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зарласан “Хариуцлагатай хэрэглээ – хэрэглэгчийн эрх”-ийн жилийн ажлын хүрээнд 2019 онд бид хэд хэдэн олон улсын уулзалт, арга хэмжээнүүдийг Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Үүнд:

1.  Олон улсын Хэрэглэгчийн байгууллага хоорондын туршлага солилцох “Улаанбаатарын уулзалт” – 6 дугаар сар

2.  Азийн хөгжлийн банк, Японы Шударга худалдааны хорооны дэмжлэгтэйгээр Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагын удирдлагуудын дээд хэмжээний уулзалт – 7 дугаар сар

3.  Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Бүс нутгийн өрсөлдөөний байгууллагуудын олон улсын хурал” - 9дүгээр сар

4.  Өрсөлдөөний Улсын зөвлөгөөн – 10 дугаар сар

5.  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой, тэмдэглэлт өдрийг 11 дүгээр сард тус тус зохион байгуулах юм.

Эдгээр олон улсын уулзалт, арга хэмжээнүүдээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага хоорондын харилцан сайн туршлагаа хуваалцах, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилготой “Улаанбаатарын уулзалт” олон улсын арга хэмжээг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас санаачлан 2019 оны 06 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна.

Дэлхийн улс орнуудын хэрэглэгчийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сайн туршлагаас хуваалцах, нөгөө талаар улс орон, байгууллагынхаа үйл ажиллагааг олон улсад сурталчлан таниулах чухал ач холбогдолтой “Улаанбаатарын уулзалт” олон улсын арга хэмжээнд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Кувейт гэх мэт улсуудын хэрэглэгчийн байгууллагын зочид төлөөлөгчид оролцож илтгэл, мэдээлэл хийх талаар мэдэгдээд байна.

УТАС: 51 – 263675

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Санал болгож байна
2019-11-04 15:24:07

2019-11-04 15:22:41

2019-11-04 15:18:50

Төрийн байгууллагуудын мэдээлэл