“САЙН ЯВАХ САНААНЫХ, ЁС СУРТАХУУН” сэдвээр сургалт зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2019-06-18

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн удирдлагаас өгч байгаа үүрэг чиглэлийн дагуу төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйг өндөржүүлэх шаардлага өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан өөрийн байгууллагын болон харьяа 11 байгууллагын удирдах ажилтан, албан хаагчдын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн ухааны доктор (Sc.D), профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Академич С.Нарангэрэл гуайг урьж, “САЙН ЯВАХ САНААНЫХ, ЁС СУРТАХУУН” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 250 гаруй ажилтан албан хаагчид оролцлоо.

Төрийн байгууллагуудын мэдээлэл