Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн дээд одон, медаль гардуулав

Нэмэгдсэн: 2019-07-10

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнасан байна.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор:

- Д.Батсайхан  “Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” ТӨААТҮГ-ын дэд дарга

- Б.Цэцгээ өндөр настан 

“Алтан гадас” одонгоор:

- Н.Мөнхбат  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын Засгийн газрын ахлах референт

- Г.Оюунтунгалаг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын Засгийн газрын ахлах референт

- Ш.Үнэнтөгс  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын Засгийн газрын ахлах референт

- И.Давааноров  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч

- П.Энхмаа  Клиникийн профессор, нүдний их эмч

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар

- Ш.Цэцэг-Өлзий  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын Засгийн газрын референт

- Н.Нарантуяа  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын шинжээч

- Р.Одгэрэл Засгийн газрын Авто баазын жолооч

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагналыг гардуулж баяр хүргэн ажлын амжилт хүсэн ерөөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл