Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна

Нэмэгдсэн: 2019-09-05

Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна

Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн 9 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд манай аймагт 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнийг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж иржээ.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”, “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл”-д санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж буйгаараа онцлогтой болж байгааг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хэлж байна.

Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Засгийн Газрын “Хэрэг Эрхлэх Газар”, “Монгол Улсын Төлөөллийн байгууллагуудыг бэхжүүлэх нь” төслийн нэгжээс ахлах, зөвлөхүүд оролцон тэдний саналыг сонсож, УИХ болон Засгийн газрын түвшинд хүргэхээ илэрхийллээ.

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн”-д төвийн бүс болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр зэрэг 7 аймгаас 70 гаруй хүн оролцсон.
Тэд иргэн төвтэй төрийн үйлчилгээг эрхэмлэн, аймгийнхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэн, бүтээн байгуулалтыг өрнүүлэх томоохон зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэн 2017 онд Монгол Улсын "Шилдэг аймаг", 2018 онд Монгол Улсын “Тэргүүний аймаг”-аар шалгарсан манай аймгаас судлах, туршлага солилцох зүйлс их байгааг онцолж байлаа.

Энэ үеэр Нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох тухай илтгэлүүд тавигдаж, оролцогч аймгуудаас санал зөвлөмжүүдийг гаргасан юм.

Мөн 47 жилийн түүхтэй “Дархан Нэхий” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Үргэлжлүүлэн Залуучууд театрын шинэ уран бүтээл “Худалч эхнэр” инээдмийн жүжгийг үзэхийн зэрэгцээ Дархан хотын бүтээн байгуулалттай танилцсан юм.

М.ГҮНЖИЛХАМ


Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл