Ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

Нэмэгдсэн: 2019-09-07

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 06 дугаар сараас эхлэн орсон усархаг аадар борооны улмаас дүүргийн 2, 5, 8, 9, 17, 19, 21, 27 зэрэгхорооны нутаг дэвсгэрт үер бууж дүүргийн хэмжээнд Онцгой байдал зарлан үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа билээ.
Онцгой комиссоос үерт автсан нийтийн эзэмшлийн гудамж талбай болон айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан юм.
Тухайлбал дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс, Баяндэмбэрэл ХХК, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран 5, 8, 9, 17, 19 дүгээр хороодод ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн бол өнөөдөр дүүргийн 2, 21, 27 дугаар хороодын айл өрхүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж эхэллээ.Түүнчлэн гадна хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлтийг "Hi-Cop” бодисоор, айл өрхийн нүхэн жорлонг Хлорын шохойгоор ариутгал хийж нян бактери, вирусийг устгаж байгаа аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл