"Дархан - Бизнес хөгжил" 2019/43 Спортын тэмцээн болж байна

Нэмэгдсэн: 2019-09-16

"ДАРХАН-БИЗНЕС ХӨГЖИЛ" 2019/43 спортын 4 төрөлийн тэмцээн өнөөдөр /2019.09.16/ зохион байгуулагдаж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн ажлын албанаас уламжлал болгон зохион байгуулдаг "ДАРХАН-БИЗНЕС ХӨГЖИЛ" 2019/43 спортын тэмцээнийг Дархан зах болон Буян захын худалдаа эрхлэгч нарын дунд "Дархан тээвэр" ХХК- тай хамтран зохион байгуулж байгаа юм.

Тус тэмцээнд 11 багийн 220 тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, одон бөмбөгийн төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл