АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Нэмэгдсэн: 2019-10-30

Авлигатай тэмцэх газар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэдэд Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Авилгатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулах, авлигаас урьдчилан сэргийлэх, иргэдийн дуу хоолойг сонсох зорилгоор өнөөдөр “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Тус ажлыг зохион байгуулахаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссор Ц.Шинэбаяраар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.

Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Түвшинбаяр нар оролцов. 

Өдөрлөгийн хүрээнд 320 гаруй төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтнуудад сургалт семинар, 200 гаруй иргэд “Олон нийтийн хяналт ба шударга ёс” уулзалтыг хийсэн юм. Уулзалтын үеэр иргэд өөрсдийн санал хүсэлтийг илэрхийлж, иргэдийн асуултад хариулт өгч, Авлигтай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарыг утсыг сурталчлан, бусад хууль тогтомжийн талаарх тараах материалыг бэлтгэн өгчээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл