Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийгдэв

Нэмэгдсэн: 2019-11-07

Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн салбар зөвлөлийн 2019-2020 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  дүүргийн 28 хорооны гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийсэн байна. Тус судалгааг Индикаторын аргачлалаар хийсэн бөгөөд судалгаанд 28 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч болон иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаагаар  хороодын нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл /объектын түймэр, ой хээрийн түймэр, үер, хөрсний ус, газар хөдлөлт, малын халдварт өвчин/ зэрэг тус бүрээр эрсдэлийн үнэлгээг гаргасан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  

Төрийн байгууллагуудын мэдээлэл