Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно уу

Нэмэгдсэн: 2019-12-04

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Үс засах үйлчилгээнд тавих шаардлага MNS 5160:2002, Гоёлын гоо заслын үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5567:2006 стандартуудыг шинэчлэх, Хумс заслын үйлчилгээний стандартыг шинэчлэн боловсруулах зорилготой хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Засаг даргын Тамгын газрын Чуулганы танхимд болох тул дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцоно уу.

Төрийн байгууллагуудын мэдээлэл