ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор зургаан хүнийг шагналаа
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор зургаан хүнийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсны 813, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн түүхэн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан билээ. 

Тэгвэл шинэ оны зааг дээр Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва,  аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут нар 70 шахам хүнд төрийн дээд одон медалийг гардуулан өглөө. 

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын ахмад настан Д.Цанжид, Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд нарын зургаа, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Орхон аймгийн Баян-Өндөр сумын ахмад настан Д.Бадарч нарыг шагналаа.

Төрийн дээд “Алтан гадас” одонгоор 36 иргэнийг, “Хөдөлмөрийн хүндэт медалиар” 25 иргэнийг, “Шударга журам” медалиар “Хилэнц” харуул хамгаалалтын албаны хамгаалагч Ч.Ганбатыг шагналаа. 

  


САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ