ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
АЖЛЫН ХЭСГҮҮД ОТРЫН БҮС НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
АЖЛЫН ХЭСГҮҮД ОТРЫН БҮС НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

  • Дундговь аймгийн Онцгой комиссын энэ оны Нэгдүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн Засаг даргын А/07 дугаар захирамжийн дагуу энэ сарын 17-27-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нараар ахлуулсан ажлын хэсэг отрын бүс нутагт ажиллаж байна.
  • Энэ сарын 17-19-ний өдрүүдэд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Лүн, Баянхангай, Баянцогт, Аргалант, Алтанбулаг, Баянцагаан сумдад ажиллалаа. Тус ажлын хүрээнд дээрх сумдад отор нүүдэл хийж яваа малчин өрхүүдээр орж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, иргэдийн санал сэтгэгдлийг сонсон, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нөхцөл байдлын талаар нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан юм. Мөн отор нүүдэл хийж яваа малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, үзүүлж, Мал эмнэлгийн газраас малын эрүүл мэндийн талаар зөвлөн туслах үйлчилгээ болон шаардлагатай эм, тарилгыг хүлээлгэн өглөө.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ