Монгол Улсын Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөллөө

Нэмэгдсэн: 2020-02-21

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2020.02.21/ Говь-Алтай аймгийн Засаг дарга Ванчигийн Рэнцэндоржид хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

В.Рэнцэндорж нь сахилга хариуцлага дэг журмыг чангатгах Засгийн газрын албан даалгавар, төрийн албаны тухай хууль,  төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг ноцтой зөрчиж ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдож, өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхий сайд ажлаас нь чөлөөлөх захирамж гаргалаа.

Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д заасны дагуу Говь-Алтай аймгийн засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Жигжидсүрэнгийн Ганбатад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл