Ахмадын хорооны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав

Нэмэгдсэн: 2020-03-06

Шинэ коронавирус буюу ‘’COVID-19’’-ийн халдвараас  урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж буй дүүргийн Онцгой комиссын хамт олонд Ахмадын хорооны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа.  

Энэ үеэр дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн ‘’Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясахаар ахлуулсан ажлын хэсэг дэлхий нийтийг цочроосон энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн зохион байгуулж, иргэдийн амьдрах эрүүл, амар тайван орчныг бүрдүүлж байгаад талархал илэрхийлж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад сэтгэлийн дэм урам хайрлаж, тусламж үзүүлж буйгаа илэрхийлсэн юм.

Онцгой комиссын дарга Т.Баясах болон Онцгой байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Даваасүрэн нар өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж буй  онцгой комиссын гишүүд болон төрийн албан хаагчдын нэрийн өмнөөсдүүргийн Ахмадын хорооны албан хаагчдад Талархал илэрхийллээ.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Төрийн байгууллагуудын мэдээлэл