ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСЭЭС ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нэмэгдсэн: 2020-04-08

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Хууль, эрх зүйн хэлтсээс сумын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга, сумдад бэлтгэгдсэн Эрх зүйн хөтөч нарт цахим уулзалтыг зохион байгууллаа.
Уг цахим уулзалтаар иргэд олон нийтэд хууль, зүйн зөвлөгөө, мэдээллийг хэрхэн хүргэх, хууль зүйн чиглэлийн сайтуудыг хэрхэн ашиглах, Эрх зүйн хөтөч хэрхэн ажиллах, “Малчин танд” хялбаршуулсан гарын авлагын ашиглалт, И-хөтөч цахим сайтыг хэрхэн ашиглах, Насан туршийн боловсролын теле хичээлүүдийн түгээлт, ашиглалтын талаар тус тус ярилцсан байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл