Зайсан толгойн зүүн талын бэлд барилга барих ажлыг таслан зогсоолоо

Нэмэгдсэн: 2020-04-09

Зайсан толгойн зүүн талын бэлийг ухаж барилга барих гэж байгаа талаарх мэдээлэл хоёр хоногийн өмнө цахим сүлжээнд тархсан.  Барилгын гүйцэтгэгч компанийн зүгээс бүх бичиг баримтыг бүрдүүлсэн зөвшөөрөлтэй захиалагч компанийн хүсэлтийн дагуу  барилгын суурийг тавихаар бэлтгэж байгаа талаар хэлж байв.

Хотын Захирагч С.Амарсайхан газар шорооны ажлыг даруй зогсоож, холбогдох компанийн удирдлагуудад яаралтай шаардлага хүргүүлэхийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албанд даалгасан байна. Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас газар шорооны ажлыг яаралтай зогсоож, Зайсан толгойн зүүн талын бэлийг буцаан хэвийн байдалд оруулжээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл