Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

Нэмэгдсэн: 2020-05-23

2016-2019 оны хооронд Дархан-Уул аймгийн хэмжээнд Боловсролын салбарт 34.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ удаад бид СӨББ-ыг онцолж байна.

СӨБ-ын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Дархан-Уул аймагт 2016-2018 оны хооронд 150 хүүхдийн 24 дүгээр цэцэрлэг, 100 хүүхдийн 25 дугаар цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулсан юм.

Харин 2019 онд Дархан сумын 3, 6, 7, 15 дугаар багт тус бүр 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барьж ашиглалтад оруулаад байна. Мөн  тус оны 3 дугаар сард шинээр 27дугаар цэцэрлэгийгДархан сумын 8 дугаар багт ашиглалтад орууллаа.  Түүнчлэн Дархан сумын 10 дугаар багт аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар засварлаж, 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад оруулсан. Ингэснээр аймгийн хэмжээнд 2019 онд 4 цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 1 цэцэрлэгийн барилга шинээр барьсан, 1 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар засварласан буюу нийт 6 цэцэрлэгийн  барилгыг ашиглалтад оруулж, 0-5 насны 1000 гаруй хүүхдийг СӨБ-д хамруулж, хамрагдалт 91.7 хувьд хүрчээ. Мөн 114 ажлын байрыг шинээр бий болгожээ.  

2019 оны 9 дүгээр сараас Прокурорын хуучин барилгыг 250 ортой цэцэрлэгийн зориулалтаар засварлах ажил өрнөсөн бөгөөд одоогоор 80гаруй хувьтай хийгдэж байна. Мөн 2019-2020 онд Дархан сумын 15 дугаар баг, Хонгор сумын 1 дүгээр багт тус бүр 150 хүүхдийн ортой хоёр цэцэрлэгийн барилгыг барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаас гадна Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн барилгыг  орон нутгийн төсвийн  хөрөнгө оруулалтаар өргөтгөх ажил өрнөж байна. Ийнхүү Дархан-Уул аймгийн хэмээнд 2016-2020 оны хооронд нийт 12 цэцэрлэгийн шинэ барилга болон өргөтгөл, их засварын ажил хийгдэж байгаа юм. 

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл