ОЮУНЫ СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА УУГАНБААТАР ОВОГТОЙ МИШЭЭЛИЙГ "АВЬЯАС" МЕДАЛИАР ШАГНАЛАА

Нэмэгдсэн: 2020-05-28

Соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа оролцож, аймаг орон нутаг, улс эх орноо төлөөлж олон улсын чанартай тэмцээн, уралдаануудад орж "Алтан цом"-ын эзэн болж, олон удаагийн амжилт гаргасан Ууганбаатарын Мишээлийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын "Авьяас" медалиар шагнасныг өнөөдөр аймгийн Засаг дарга Бат-Эрдэнэ гардуулж өглөө.
Тэрээр одоо 10 настай бөгөөд 7 настайгаасаа эхлэн Дундговь аймгийн Тояа сургалтын төвд соробан сампингаар хичээллэж эхэлжээ. У.Мишээл нь 2018 онд Малайз улсад болсон "Цээж тооллогын дэлхийн аварга шалгаруулах" тэмцээний "Алтан цом", 2019 онд Камбожи улсын Нийслэл Пномпень хотод "UCMAS соробан сампин, цээж тоолол"-ын дэлхий аварга шалгаруулах тэмцээнд 40 гаруй орны 4000 гаруй тамирчидтай өрсөлдөж өмнөх жилийнхээ амжилтыг ахиулан "Дэлхийн аварга" болж аймаг, орон нутгийнхаа нэрийг дэлхийн тавцанд мандуулж, Дундговь аймгаас анхны "Оюуны спортын дэлхийн аварга" тодорсон юм. У.Мишээлдээ Баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе!
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл