АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН 6 ДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Нэмэгдсэн: 2020-05-28

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 6 дугаар 10 гишүүний ирцтэй хуралдаж 7 асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн байна.

Хуралдаанаар 2020 оны замын сангийн хөрөнгөөр аймгийн төвийн зам засварын ажил хийх тухай, Дундговь аймгийн онцлог, өв соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэн, өнөөгийн өнгө төрх, ажил үйлс, хөгжил дэвшлийг дэлгэцэнд мөнхлөн үлдээх, гадаад дотоодод сурталчлан таниулах зорилго бүхий “Дуу хуурын өлгий-Дундговь нутаг” танилцуулга, дэлгэцийн бүтээл гаргах, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Т.Наранхүү  болон Дундговь аймгийн уугуул Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр нарын ар гэрт эмгэнэл илэрхийлж, буцалтгүй тусламж үзүүлэх болон Сайнцагаан сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг гардуулах зэрэгт хөрөнгө гаргах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл