Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын хоёрдугаар шатны аудит цахимаар явагдаж байна

Нэмэгдсэн: 2020-06-15

Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын хоёрдугаар шатны аудит цахимаар явагдаж байна

 

 Онцгой байдлын байгууллагаас албаны хэмжээнд дэвшүүлсэн зорилтын хүрээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015,  хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн  ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 стандартыг нэвтрүүлэх боломж бүрдсэн эсэхийг тогтоох баталгаажилтын хоёрдугаар шатны аудит хийгдэж байна.

  Энэ хүрээнд өнөөдөр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудтай цахимаар холбогдож, нэгдүгээр шатны аудитаас гаргасан сайжруулах санал зөвлөмжийг богино хугацаанд чанартай залруулан ажилласан талаарх хурлыг зохион байгуулж байгаа юм.

Хоёдугаар шатны баталгаажуулалтын аудитад амжилттай дүгнэгдсэнээр Онцгой байдлын байгууллага албаны хэмжээнд олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллагаар итгэмжлэгдэх боломж бүрдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Төрийн байгууллагуудын мэдээлэл