ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД МАЛЧИД, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН АЖИЛЧИД, АХМАДУУДЫГ ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД УРЬЖ ЯРИЛЦАВ
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД МАЛЧИД, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН АЖИЛЧИД, АХМАДУУДЫГ ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД УРЬЖ ЯРИЛЦАВ

Аль болох олон салбарын төлөөллийг ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД УРЬЖ аймаг орон нутагт тулгамдсан, эсхүл шинээр хэрэгжүүлэх ажлуудын талаар иргэдийн санал бодлыг сонсож ярилцдаг уламжлалтай юм. Уулзалтаас гарсан саналуудын 90 гаруй хувийг бодлого хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлсэн байдаг. Энэ удаагийн ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД малчид иргэд, хөдөө аж ахуйн салбарынхан, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагад ажиллаж байсан ахмадуудыг урьж ӨВЛИЙГ ХЭРХЭН ӨНТЭЙ ДАВАХ, ГАРЗ ХОХИРОЛГҮЙ ТУУЛАХ асуудлаар ярилцсан юм. Энэ жил 6100 малчин өрхөд, 3,0 сая толгой мал өвөлжинө. Намаржилт тааруу улмаас 370 өрхийн 280 мянган толгой мал аймгийн бусад сумдад, 135 өрхийн 144 мянган толгой мал Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймагт оторлож байна.

Отор нүүдэл их үед баг, сум, аймгийн удирдлагууд малчидтайгаа ойр ажиллах, Өвс тэжээл татаж нөөцлөх асуудлыг чанартай гүйцэтгэх, Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа эрчимжүүлэх, Мах бэлтгэх, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд дорвитой ажлуудыг зохион байгуулах Малыг төрөлжүүлэх, отор нүүдлийг зөв зохистой хийх, малчид хоорондоо хорших, малын угаалга, хашаа хорооны ариутгалын ажлыг сайн хийх хэрэгтэйг онцлон хэлэлцлээ.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ