ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай шинэ түншлэлээр хамтарч ажиллана
Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай шинэ түншлэлээр хамтарч ажиллана

Швейцарийн хөгжлийн агентлагийн даргаартомилогдон Монгол Улсад ирээд удаагүй байгаа хатагтайСтефани Бурриг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүлээнавч уулзлаа. Швейцарийн хөгжлийн агентлаг нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголын олон салбарт томоохонтөсөлхөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй юмЯлангуяа засаглалыг бэхжүүлэххөдөө аж ахуйхүнснийаюулгүй байдалмэргэжлийн боловсролын салбарт түлхүүанхаардаг бөгөөд тус агентлагаас одоо хэрэгжүүлж буй 15 төсөлхөтөлбөрийг Засгийн газрын зүгээс дэмжихээЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Тэрбээр, ”Швейцарийн хөгжлийн агентлагаас МонголУлсад олон төсөлхөтөлбөр хэрэгжүүлдгээс засаглалыгбэхжүүлэхманлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүд ньхамгийн бодитоймөнгөн дүнгээр илэрхийлэхээргүй үрдүнтэй санагддагЦаашид Засгийн газрын ирэх дөрвөнжилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанзорилтуудыг хэрэгжүүлэхэд бид хамтарч ажиллах бүрэнболомжтой. Засгийн газрын зүгээс ирэх жилүүдэд МонголУлсын хэмжээнд 187 томоохон төслийг хэрэгжүүлэхээртөлөвлөж байгаагаас ойрын хоёр жилд ТЭЗҮ-ийг ньболовсруулахаар төлөвлөсөнАливаа төслийн ТЭЗҮ болхамгийн чухал. Энэ тал дээр Швейцарь туршлагатайулсуудын нэг учраас ЗГХЭГ-ын зүгээс бүх талаар хамтарчажиллахад бэлэн байна.” гэв.

Мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэнтомоохон ажлууд болон цаашид Монгол Улсад нэншаардлагатай хамтарч хэрэгжүүлэх төслүүдийн талаарталууд илэн далангүй ярилцсан юм. Швейцарийн хөгжлийнагентлагийн зүгээс Монгол Улсын Засгийн газартай ирэхдөрвөн жилд ижил түвшний шинэ түншлэлийн хэмжээндхамтран ажиллажодоо хэрэгжүүлж буй төсөлхөтөлбөрүүдээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа хатагтайСтефани Бурри хэлсэн.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааныхөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхтэр дундаазасаглалыг бэхжүүлэх “Е Mongolia” хөтөлбөрийн хүрээндтөрийн үйлчилгээг цахимжуулахтөрийн албан хаагчдын ёсзүйг сайжруулахУлаанбаатар хотын төвлөрлийг сааруулахавто замын түгжрэлийг арилгахагаарын бохирдлыгбууруулахорон нутгийн удирдлагыг чадавхижуулахчиглэлээр тус агентлагтай ЗГХЭГ-ын зүгээс хамтарчажиллахаар боллоо.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ