“Өрхтэй харилцах дэвтэр” улсад жишиг болохуйц ажил боллоо

Нэмэгдсэн: 2013-11-29

“Өрхтэй харилцах дэвтэр” улсад жишиг болохуйц ажил боллоо

Энэ жил Баянхонгор аймгийн удирдлагууд “Өрхтэй харилцах дэвтэр” нээж аймгийн төвийн болон хөдөө сумдын нийт өрхөд хүргэсэн “Өрхтэй харилцах дэвтэр”-ээр дамжуулан НӨУдирдах болон нутгийн захиргааны байгууллагын бодлого шийдвэр хийсэн ажлынхаа мэдээллийг хүргэж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, улмаар шийдвэрлэх боломжийг судлан тодорхой хугацааны дараа хариу өгдөг болоод удаж байна. Аймгийн төвийн нийт айл өрхүүдэд улирал бүрийн сүүлийн сарын 15 нд ажлын 1 өдөр төрийн алба хаагчид төрийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээнүүд, иргэдийн нэн тэргүүнд мэдвэл зохих мэдээлэл хуулиуд тогтоомж захирамж зэргийг аймгийн өрх бүрт хүргэн хөтлөн ажиллаж байгаа билээ. Хөдөө сумын малчны хотонд хүртэл хүрсэн “Өрхтэй харилцах дэвтэр”-т аймгийн засаг дарга Д. Жаргалсайхан хөтлөлт хийн хууль тогтоомж захирамж улс орноос болон аймгаас хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хүргэн ажиллаад ирлээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл