Баянхонгор аймаг, ӨМӨЗОрны альша аймгийн эзнээ хошуу хооронд харилцаа, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

Нэмэгдсэн: 2013-12-30

Баянхонгор аймаг, ӨМӨЗОрны альша аймгийн эзнээ хошуу хооронд харилцаа, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

ӨМӨЗОрны Эзнээ хошууны Засаг дарга Б.Мөнхөө тэргүүтэй 8 хүний бүрэлдэхүүн Баянхонгор аймагт айлчиллаа.Монгол улс тэр дундаа Баянхонгор аймагтай танилцах айлчлалын бүрэлдээхүүнд Эзнээ хошууны Засаг дарга болон түүний орлогч Сун Ши И, Сэхэ боомтын зөвлөлийн орлогч Давалгаан, Үндэсний ажлын газрын орлогч Хасуул, Соёлын товчооны орлогч дарга Аминцэцэг, Эзнээ хошууны Улаанбаатар дахь төлөөлөгч Хасчулуун, Орчуулагч Алимаа зэрэг албаны хүмүүс хүрэлцэн ирэв.

Эзнээ хошууны айлчлалийн багийг Баянлиг сумд хүлээн авч Шинэ сумын төв төслийн үйл явцтай танилцуулан, Баянхонгор сумын Баруун бүсийн худалдааны төв, “Баянхонгор” их дэлгүүр зэрэг томоохон худалдааны төвүүдийг үзүүлж  эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжуудыг танилцуулсан байна. Мөн “Шаргалжуут” рашаан сувилалтай танилцуулж ХДТ-ын уран бүтээлчдийн Урлагийн тоглолтыг үзүүлж сонирхуулсан аж.

Монгол улс болон БНХАУ-ын орон нутаг хоорондын эдийн засаг, байгаль орчин, шинэ дэвшилтэт технологи зэрэг олон талт харилцаа хамтын ажиллагааг эхлүүлэхийн тулд Баянхонгор аймаг болон БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны “Альша” аймгийн Эзнээ хошуу хооронд найрамдалт харилцаа тогтоох санамж бичигт Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Эзнээ хошууны Засаг дарга Б.Мөнхөө нар гарын үсэг зурж МАА, Хөнгөн үйлдвэрлэл, Барилгын материалын үйлдвэрлэл, Жимс, хүнсний ногоо зэрэг олон салбаруудад хамтран ажиллахаар болов.

ЗДТГ- Хэвлэл мэдээллийн алба

 

Төрийн байгууллагуудын мэдээлэл