ӨРГӨМЖИТ КОНСУЛ НАРТ ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАВ

Нэмэгдсэн: 2014-05-14

ӨРГӨМЖИТ КОНСУЛ НАРТ ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАВ

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Ч.Мөнхбат, Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Л.Хулан нарт экзекватурыг гардуулан өгөв. Дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консулуудад хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд нь амжилт хүсэв. Экзекватур гардуулахад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар байлцав.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл