ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Нэмэгдсэн: 2014-09-17

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны хооронд байгуулах “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Пхеньян хотын Ардын соёлын ордонд болов.

Санамж бичигт монголын талаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, солонгосын талаас БНАСАУ-ын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хороог төлөөлж тус хорооны орлогч дарга Жан Рён Хёг нар гарын үсэг зурав.

Ёслолын арга хэмжээнд тус ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон БНАСАУ-ын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны албан тушаалтнууд байлцав.
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл