ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Засгийн газар бонд гаргахаар шийдвэрлэлээ
Засгийн газар бонд гаргахаар шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төсвийн алдагдлыг бага зардалтай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд эргэн төлөгдөх Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунгах, төсвийн ачааллыг жигдлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авах зорилгоор нэг тэрбум хүртлэх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.

Үнэт цаас гаргахад техникийн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг Хөгжлийн банкаар дамжуулан сонгож, Төлбөрийн агент томилох гэрээ, Үнэт цаасны захиалгын гэрээ болон үйл явцтай холбогдсон гэрээ, хэлцлийг байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайдад даалгалаа.

Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдсэнээр олон улсын хөрөнгө оруулагчид манай улсыг бага эрсдэлтэй гэж үнэлэх болсон. Олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхолтой болж, Засгийн газар гадаад бонд гаргахад олон улсын зах зээлд тааламжтай нөхцөл бүрдсэн гэж салбарын яам  үзэж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ