Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 75 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3-т заасныг үндэслэн дараах сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.
- Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал;
- Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал;
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын “Хүмүүнлэг” сургуулийн захирал;
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын “Цэгцбилэг”сургуулийн захирал.
- Адаацаг сумын цэцэрлэгийн эрхлэгч;
- Гурвансайхан сумын цэцэрлэгийн эрхлэгч;
- Сайнцагаан сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч.
Бүртгэл: 2020 оны 9 сарын 3 өдрийн 09:00-17:00
Шалгалт: 2020 оны 9 сарын 4-ний өдрийн 10:00 цагт аймгийн ЗДТГ-т болно