Аймгийн төв Мөрөн сумын авто замын мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг дарга захирамж гарган Засаг даргын орлогчоор ахлуулан 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Мастер төлөвлөгөөнд Төмөр зам барих, ТЭЗҮ боловсруулах, “Тээвэр, зуучлал бүртгэл”-ийн төв барих, Төмөр бетон гүүр – 8, Хатуу хучилттай авто зам – 814,8 км, Модон гүүр – 20, Хөвдөг гүүр – 2, Мөн хайрган хучилттай болон сайжруулсан авто зам, замын гэрэлтүүлэг, явган зам, замын тэмдэг, тэмдэглэгээ зэргийг хийхээр төлөвлөсөн байна. Харин энэ онд 6,6 км хатуу хучилттай зам тавих юм.Өнөөдөр Мөрөн суманд 12686 өрхийн 38148 байнгын, 6182 түр оршин суугч амьдарч байгаа бөгөөд аймгийн хэмжээний 11856 тээврийн хэрэгслийн 6500 нь Мөрөнд байна.Энэ нь нийт тээврийн хэрэгслэлийн 56,1% нь тус суманд хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг юм. Дээрх тооноос харахад 2 өрх тудамд нэг машин ноогдож байгаа нь авто замын ачаалал ихэсч агаарын бохирдол, замын эвдрэл гэмдэл, шороо тоос их байгаа юм.